Skip to menu

본문시작

safetyforelevators.png

Лифтийн салбар дахь хууль эрх зүйн зохицуулалт
 

Стандартын хувьд манайх олон улсын стандартыг орчуулж хэрэглэж байгаа дараах 9 стандарт байдаг  

1. MNS ISO  4101:2003. Элеваторын татлагын ган утасны техникийн нөхцөл. Энд зөвхөн лифтэнд хэрэглэгдэх ган татлагын ган утсанд тавигдах шаардлага, түүнийг шалган, турших, хүлээн авах тухай заасан байна

2. MNS ISO  4190-1:2011. Лифт угсралт 1-р хэсэг, Ангилал I, II, III, YI. Энд лифтийн эд ангийн нэршил, лифтийн 1, 2, 3, 4-р ангилал бүрийн тодорхойлолт, тэдгээрт хамаарагдах лифтний үзүүлэлт, лифтний геометр, кинематик болон даацын үзүүлэлтүүдийн тодорхойлолт, лифтний хонгил, машины өрөөний төлөвлөлт, дээрх ангиллын лифтний хурд, даацаас нь хамааруулж тэдгээрийн хонгил, худаг, машины өрөө, бүхээг, хаалганы хэмжээг сонгох тухай заасан байдаг

3 MNS ISO  4190-2:2003. 2-р хэсэг. Зорчигчийн лифт ба үйлчилгээний лифт. Ангилал IY. Энд лифтний 4-р ангиллын тодорхойлолт, түүний хонгил, машины өрөөний төлөвлөлт, хурд, даацаас нь хамааруулж тэдгээрийн хонгил, худаг, машины өрөө, бүхээг, хаалганы хэмжээг сонгох тухай заасан байдаг

4. MNS ISO  4190-3:2003. 3-р хэсэг. Y ангийн үйлчилгээний лифт. Энд лифтний 5-р ангиллын тодорхойлолт, хурд, даацаас нь хамааруулж тэдгээрийн хонгил, худаг, машины өрөө, бүхээг, хаалганы хэмжээг сонгох тухай заасан байдаг

5. MNS ISO  4190-5:2003. 5-р хэсэг. Лифт ба үйлчилгээний лифт. Удирдлагын хэрэгсэл, дохио ба нэмэлт төхөөрөг. Энд удирдлагын товчлуур ба дуут, гэрлэн дохиоллын хэрэгслийн зориулалт, байрлал, тэмдэглэгээ, тэдгээрт тавигдах шаардлагын талаар заасан байдаг

6. MNS ISO  4190-6:2010. 6-р хэсэг. Лифт ба үйлчилгээний лифт. Зорчигчийн лифтийг орон сууцанд угсран суурилуулах. Төлөвлөлт, сонголт. Энд лифт суурилуулах орон сууцны давхрын тоо, түүнийг ашиглах зорчигчийн тооноос хамааруулан лифтийн даац, хурд, тоо ширхэгийг төлөвлөх тухай заасан байдаг.

7. MNS ISO  4344:2003. Лифтийн ган утсан татлага. Энд лифтийн ган татлаганы бүтэц,  үзүүлэлт, тасрах хүч түүнд тавигдах шаардлага, түүнийг шалган, турших, хаяглах, баглах тухай заасан байна

8. MNS ISO  7465:2010. Зорчигчийн ба үйлчилгээний лифт. Лифтний бүхээг болон эсрэг ачааг чиглүүлэх зам-“Т” төрөл. Энд лифтийн чиглүүлэх зам ба залгаасны түвшин, чанар, хэмжээсийн үзүүлэлтүүд, тэдгээрийн зөвшөөрөгдөх алдааны хазайлт, гадаргуун боловсруулалтыг тодорхойлно. Мөн түүнчлэн чиглүүлэх замд зориулсан тэмдэглэгээний системыг тодорхойлсон

9. MNS ISO  9589:2010. Эскалатор- Угсралтын хэмжээс. Энд урсдаг шатны угсрах байрны хэмжээсийг тодорхойлно. Гэхдээ 0,5м/с хүртэл хурдтай 30-35 градус налуутай, 2-6м өндөрт өргөх урсдаг шатанд зориулагдсан байдаг