top of page
Image by John Morell
Screenshot (76)_edited.jpg

IRIS 3

Өндөр хурдны цахилгаан шат

    Тэнгэр баганадсан барилгуудад тохирох  өндөр хурдны IRIS High-rise цахилгаан шат нь зорчих тав тухыг дээд зэргээр хангаж, аюулгүй байдлыг хангах дэвшилтэт төхөөрөмжийг дараагийн түвшинд аваачин, шинэлэг технологийг нэвтрүүлснээрээ онцлогтой.

3.0-7,0 м/c

Хурд

900-2250 кг

Даац

12-30 хүн

Зорчигчийн тоо

50-с дээш давхар 

Зогсоол

Screenshot (78)_edited.jpg
Screenshot (56).png

Онцлог давуу тал

Дуу чимээ ба чичиргээний хяналтын систем 

Ялангуяа өндөр давхар байшингуудад цахилгаан шатаар зорчих үед дуу чимээ ба чичиргээ нь хүмүүст таагүй мэдрэмжийг төрүүлдэг байна. Гэвч дэвшилтэт кабины бүтэц, битүүмжилсэн кабины хаалт, бат бөх олон салаа холболт, сүлжилдсэн шилжих хэсгүүд нь дуу чимээг ба чичиргээг дарж өгснөөр тав тухтай, тайван орчныг бүрдүүлж өгсөн юм. 

Нарийн, оновчтой хяналтын систем 

Дижитал хаалттай гогцоовч бүхий хувьсах давтамжтай удирдлага нь векторын хяналттай тул гүйцэтгэл ба нарийвчлалыг нэмэгдүүлж, дижитал хурдны хайрцаг нь цахилгаан штаны хурд ба байршлыг зөв тодорхойлж өгдөг. 

Хүчтэй цахилгаан шатны систем 

Энэхүү ухаалаг хяналт нь аюулгүй байдлын баталгааг дээд зэргээр хангах ба олон улсын стандарт шаардлагад нийцүүлсэн, осол аюулгүй бүтээгдэхүүнд зориулагдсан юм. Манай бүтээгдэхүүнд өөр 10 төрлийн аюулгүй ажиллагааг хангах хэрэгслүүд байдаг.  

Хатуу шалгалтын стандарт

Манай бүтээгдэхүүний хөгжлийн процесс үйлдвэрлэлийн түвшингээс илүү хатуу шалгалтын стандартыг тогтоох ба уйгагүй судалгааны үр дүнд бий болсон шинэ бүтээгдэхүүнүүд, загварчлал , ажлын талбар дээрх шалгалтыг шаардаж ажиллдаг. Бид 30 төрлийн баталгаат тестийг явуулдаг.

Сигма сүлжээ- компьютержуулсан хяналтын систем 

Сигмагийн сүлжээ нь цахилгаан шат, урсдаг шат, урсдаг замаа интернетэд суурилагдсан программ хангамжаар хянаснаар манай бүтээгдэхүүн бүхий л ханган нийлүүлэгч төдийгүй бусад хэрэглэгчид ашиглахад хялбар, төгс чанар, баталгааг хангахад зориулагдсан юм. 

bottom of page